Total Pageviews

Tuesday, May 21, 2013





Олон улсын харилцаа, орчин үеийн чиг хандлага



Лекц № 3












Олон улсын харилцаа өөртөө тодорхой хэм хэмжээ, ёс, ухамсар бүхий харилцаа юм. Олон улсын харилцааны систем нь олон улсын харилцаанд оролцож байгаа субъектуудын хооронд үүсэж бий болсон хэм, хэмжээ, үнэт зүйлсийг түүний систем гэж хэлж болно.
Орчин үед олон улсын харилцааны субъект гэдэгт нэн тэргүүнд төр, ард түмэн үндэстэн дамнасан корпорациуд олон нийтийн байгууллагууд хувь хүмүүс ордог. Эдгээрийн хооронд явагдаж байгаа харилцаа нь субъектын онцлог шинжээс хамаарахаасаа илүү олон улсын харилцааны хэм хэмжээнд захирагдаж байгаа бол түүнийг олон улсын харилцааны субъект гэж үзэж болно.
Олон улсын харилцаанд тусгаар тогтносон байдлаа хадгалахад хэрэглэдэг дараах онолууд байдаг.

        Реалист:
       Хүн байгалаас заяасан төрөлх чанараараа тухайн харилцаанд давамгайлах шинж чанартай бөгөөд энэ нь олон улсын харилцаанд дээр байдаг.
        Плюрализм
       Олон улсын харилцаанд оролцогч субъектууд өөрөөс нь бус өөр бусдаас хамаардаг тул нөгөө талынхаа ашиг сонирхлыг тусгах ёстой.
        Бүтэц зохион байгуулалтын онол буюу структуралист онол.
       Олон улсын харилцаанд оролцогч субъект хажуудаа байгаатайгаа харилцаагаа хэдий чинээ сайн тогтоосон байна түүнд сайн.
        Идеалист онол.
       Олон ургалч чиг хандлагатай төстэй нөлөө бүхий онол.
1950-иад оны эхнээс хуучин колоний системд байсан улс орнуудад тусгаар тогтнох хөдөлгөөн өрнөж эхэлснээс олон улсын харилцааны системд шинэ өөрчлөлтийг оруулсан. Энэ үед латин америкийн орнууд өөрийн б korea_500
айр сууриа олсон.
Хүйтэн дайн хор хөнөөлөөр солонгосчууд 2 хуваагдав

germany

Хүйтэн дайн хор хөнөөлөөр германчууд 2 хуваагдав


Энэ нь олон улсын харилцааны шинэ хэм хэмжээг тодорхойлогч субъектууд нь бие даасан улс орнууд биш өөр хоорондоо интеграцид орсон соёл иргэншлийн төвүүд болсон. Хэдийгээр олон улсын харилцааны системд ийм өөрчлөлтүүд гарсан ч одоохондоо энэ систем шинэ төлөв байдлаа гүйцэд олж хараахан олж чадаагүй байна.
       Орчин үед олон улсын харилцааны субъект гэдэгт нэн тэргүүнд төр, ард түмэн, үндэстэн дамнасан корпорациуд, олон нийтийн байгууллагууд, хувь хүмүүс ордог. Эдгээрийн хооронд явагдаж байгаа харилцаа нь субъектын онцлог шинжээс хамаарахаасаа илүү олон улсын харилцааны хэм хэмжээнд захирагдаж байгаа бол түүнийг олон улсын харилцааны субъект гэж үзэж болно.


       Олон улсын харилцааны хэтийн төлөвийг өөдрөгөөр үзэгчид олон улсын харилцаа олон туйлтай болж улс түмний хооронд ардчилал, зах зээлийн харилцаанд үндэслэсэн хамтын ажиллагаа хөгжих боломжтой гэж үзсэн байна. Энэ нь олон улсын харилцаа дахь жижиг орнуудад ашигтай бөгөөд тэд олон тулгуурт гадаад бодлого явуулж үүнийгээ улс төрийн системээр гүйцэтгэнэ гэсэн үг.
       Дэлхийн улс төрийн системд татагдан орсноор гадаадын хөрөнгө оруулалт, техник технологийг татаж улс орноо хөгжүүлэх бодит бололцоог бүрдүүлж байна. Хэдий зарим судлаачид хүйтэн дайн ер нь аливаа дайны дараа болдог том гүрнүүдийн зүгээс нөлөөллийн бус хуваах үйл ажиллагаа явагддаг бөгөөд одоо ч явагдаж байна гэж үздэг. Тухайлбал Т.Руперс “жижиг улсуудад тусгаар тогтнол гэж байдаггүй. Тусгаар тогтнож байвал энэ нь улс хүчний нэг төвийн харъяалалаас гарч өөр нэг төвийн нөлөөллийн хүрээнд татагдаж орж байна гэсэн үг” хэмээн үзсэн.
Олон улсын харилцааны хэтийн төлөвийг эсэргээр үнэлэх нь
ч байна.  АНУ-ын судлаач Хантигтон “Соёл иргэншлийн
мөргөлдөөн байна уу?“ өгүүлэл бичсэн нь өнөөдөр ч
судлаачдын анхаарлыг татаж байна. Тэрээр:
1.  Эрт үед мөргөлдөөн хаадын дунд гарч байв.
2.  Үндэстэний улсууд гарсны дараа ард түмний хооронд гарч байсан.
3.  XX зуунд үзэл суртлаар хуваагдсан бүлэглэлүүдийн хооронд гарч байв.
4.  Хүйтэн дайны дараа соёл иргэншлүүдийн хооронд мөргөлдөөн гарч байна.
С.Хантигтон орчин үед олон улсын харилцааны хэм хэмжээг
тодорхойлогч статус бүхий дараах соёл иргэншлийн төвүүд оршиж
байна гэж үзсэн.
1.  АНУ-хойд Америк, Канад
2.  Латин Америк –төв Америк, өмнөд Америк
3.  Европ
4.  Африк
5.  Туркийн
6.  Хятадын
7.  Ислами, хинди
8.  . НҮБ
9.  Сан Францискод НҮБ-ыг байгуулах асуудал хэлцэгдэж албан ёсоор 1945.X.25-нд байгуулагдсан. НҮБ-ын төрөлжсөн байгууллагуудыг эдийн засаг, нийгэм эрүүл мэнд, шинжлэх ухаан, соёл боловсролын төрөлжсөн байгууллага хэмээн ангилдаг.
10.                    НҮБ-ын харъяа байгууллага олон улсын байгууллагын үүрэг ач холбогдол нэмэгдэж байгаа.
11.                   Монгол улс НҮБ-д 1961 оны 10 сарын 27-нд элсэн орсон.
12.                   2.  НАТО /North Atlantic Treaty Organization/
13.                   Хойд Атлантын Олон Улсын Гэрээний Байгууллага буюу НАТО нь 1948 оны 3 сард Брюсельд Их Британи, Франц, Бельги, Голланд, Люксембург улсууд нэгдэж байгуулсан. Итали, Ирланд, Дани, Норвег, Швед дараа нь нэгдэж, 1949 онд АНУ, Канад түүнд нэгдэв.
14.                   Энэ байгууллага нь тухайн үеийн ЗХУ тэргүүтэй социалист системийн зүгээс ирж болзошгүй аюул заналаас урьдчилан сэргийлэх зорилгоор байгуулсан цэргийн эвсэл юм.
15.                   . Европын холбоо
16.                   Дэлхийн II-р дайны дараа европын зарим орнуудын үүсгэл санаачлагаар Европын холбооны эх үндэс тавигдсан. 1948.1.1-нд ВЕНЕЛЮКС-ийн орнууд /Бельги, Нидерланд, Люксембург/ нэгдэж байгуулсан.
17.                   1992 оны 12 сард Маастрихтад гарын үсэг зурснаар энэ байгууллагын үйл ажиллагаа улам өргөжиж тэлсэн. Өөрийн парламент, шүүх зэрэг байгууллагуудтай.
18.                   4. АСЕАН
19.                   Зүүн Өмнөд Азийн орнуудыг нэгтгэсэн улс төр, эдийн засаг, соёлын бүсийн улс хоорондын байгууллага юм. 1967 оны 8 сарын 9-нд Бангкокт байгуулагдсан.
20.                   5. Олон Улсын Валютын Сан
21.                   1945 онд Олон улсын Валютын Сан нь 185 гишүүн оронтой олон улсын байгууллага бөгөөд олон улсын валют санхүүгийн харилцааг дэмжих, тогтворжуулах, эдийн засгийн өсөлтийг түргэтгэх, хөгжиж буй орнуудад санхүүгийн туслалцаа үзүүлэх зорилготой.
Өнөөгийн Монгол улсын гадаад бодлого, олон улсын харилцаанд баримтлах бодлого нь дараах зүйлүүд дээр тулгуурлаж байна.
*  Хөрш хоёр оронтой найрсаг хамтын үйл ажиллагаагаа хөгжүүлэх;
*  Өрнө, дорнын хөгжингүй улс орнуудтай найрсаг холбоо харилцаа     тогтоох;
*  Азийн бүс нутагт эзлэх байр сууриа бататгах бүс нутгийн интеграцид оновчтой оролцох;
*  НҮБ түүний төрөлжсөн байгууллага, АХБ, ОУВС, НҮБ зэрэг  олон улсын байгууллагуудтай хамтран ажиллах;
*  Хуучин социалист гэгдэж байсан улс орнуудтай найрсаг харилцаагаа       үргэлжлүүлэх;
*  Хөгжиж байгаа орнуудтай найрсаг харилцаж, өөрөө хөгжиж буй орны     хувьд эдгээр орнуудтай хамтарч тулгарсан зорилгоо шийдвэрлэх зэрэг     багтана.
*Глобалчлал нь дэлхийд зонхилох байр суурь эзлэх болсон асуудлын нэг юм. “Golbazation” гэдэг үг нь зүйн талаасаа “globe” дэлхий бөмбөрцөг гэсэн утгатай үг бөгөөд монгол хэлэнд даяарчлал, дэлхийчлэл гэж орчуулагдаж байна.
*Глобалчлал нь хэл болгонд орчуулагдах аргагүй тэр чигээрээ хүлээн зөвшөөрөгдөхийг шаардсан хэвшмэл бүх сэтгэлгээ ойлголтуудыг дайрсан “их үйл явц” хэмээн үзэж болно.
*Глобалчлалын тухай анх Вена хотод төрж АНУ-д цагаачлан гарсан нийгмийн түүхч Карл Полани 1944 онд хэвлэгдсэн “Их шилжилт“ гэсэн номондоо дурьджээ.
*XX зууны эцсээр үзэл суртал, улс төрийн саад бэрхшээл арилсан нь шинэ, шинэ зах зээлийг нээж, глобалчлалын үйл явц тууштай хөгжих боломжийг бүрдүүлсэн. Үүний зэрэгцээ мэдээллийн хүчирхэг хэрэгсэл түүний дотор интернэт, эдийн засгийн нээлттэй бодлого, дэлхийн улс түмнийг хамтдаа ажиллахаас өөр аргагүй болсон асуудлууд (зэвсэглэл хураах, терроризм, экологийн асуудал, дэлхийн хүн амын асуудал, гэмт хэргийн өсөлт, эрдэс баялгийн хомсдол, хар тамхи, халдварт өвчин, ДОХ) улс орнуудын нийтээр хүлээн зөвшөөрөх ерөнхий зарчим, үнэт зүйл улам бүр ихсэх болж, энэ чиглэлээр гарсан олон улсын конвенц, хууль тогтоомж, дүрэм журмыг улс орон бүр чанд мөрдөн биелүүлэх шаардлага тавигдах болсон нь энэ үйл явцыг хурдсан хөгжихөд нөлөө үзүүлсээр байна.
Глобалчлалын үйл явц дараах дөрвөн салбарт аюул учруулж байгааг үгүйсгэж болохгүй.
1.  Санхүү-эдийн засгийн аюул гэдэг нь тодорхой нэг улс, бүс нутгийн эдийн засаг хямарснаас нийт дэлхий дахин хямардаг аюултай.
2.  Улс төрийн аюул гэдэг нь глобалчлал, интернетээр дамжин бохир мөнгө угаах, хар тамхи зөөвөрлөх, зэвсэг наймаалах зэрэг үйлдлүүд чөлөөтэй хийгдэж энэ нь эцсийн үр дүнд тодорхой улс орны дотоод улс төрийн тогтвортой байдлыг эвдэхэд хүргэж байна.
3.  Соёл иргэншилд учирч байгаа аюул гэдэг нь барууны соёлын их түрэлт нь жижиг улсуудын соёлын ба иргэншлийн унаган төрхийг эвдэж, үндэсний хэл, соёл, зан заншлаа мартахад хүрч болзошгүйг хэлж байна. Глобалчлалын зүгээс ийм аюул учруулж буйг дан ганц жижиг улсууд бус ОХУ, Хятад, Энэтхэг зэрэг томоохон орнууд мэдэрч байна.
4.  Бүс нутгийн гүрнүүд эсвэл зориудаар дайсагнасан хөрш нь эдийн засаг, цэргийн хувьд заналхийлвэл ноцтой аюул тулгарч магадгүй юм.





No comments:

Post a Comment