Total Pageviews

Monday, May 13, 2013



2011 оны 03-р сарын 13, Нийтэлсэн М.Бямбажаргал
Улс төр судлал хичээлийн тест А вариант
Хамрах хүрээ: Улс төрийн засаглал
1. Улс төрийн сэтгэлгээний голомт хаана үүссэн бэ?
a. Грек b. Хятад c. Энэтхэг d. Англи
2. Засаглалын харизмат легитим нь юунд үндэслэгдэг вэ?
a. Засагт захирагдах ёс зан, заншилд
b. Удирдагчийн онцгой шинж чанарт
c. Хууль ёсны хэм хэмжээнд
d. а, b хариулт зөв
e. Аль нь ч биш
3. Хүн бол улс төрийн амьтан гэж хэн тодорхойлсон бэ?
а. Маркс b. Аристотель c. Платон d. Д.Истон
4. Төрийн засаглалыг уламжлал, зан заншил, шашны хүрээнд үе залгамжлан барьдаг нь … юм.
  1. Хаант засаг b. Бүгд найрамдах засаг c. Парламентийн
  1. Холимог засаглал e. Аль нь ч биш
5. Засаглалын нөөцүүдийг нэрлэнэ үү?
Улс төр судлал хичээлийн тест Б вариант
Хамрах хүрээ: Улс төрийн засаглал
1. Төр түүний зүтгэлтэнүүдийн үйл ажиллагаа олон түмний дэмжлэгийг хүлээх явдал нь засгийн… юм.
а. Легитимт шинж b. Засгийн үүрэг c.Засгийн шинж
d. Засаглалын хэлбэр e. Зөв хариулт байхгүй.
2. Politike (улс төр) хэмээх нэр томъёо ямар хэлнээс гаралтай үг вэ?
а. Англи b. Грек c. Латин d. хятад e. Зөв хариулт байхгүй.
3. Удирдах, удирдуулах харилцааг зохицуулахаар тогтоосон хууль ёс зүйн хэм хэмжээг сайн дураар хүлээн зөвшөөрөх явдалд тулгуурладаг нь засаглалын…….. юм.
  1. Уламжлалт легитим b. Харизматик легитим
c.Хууль ёсны легитим d. b, c хариулт зөв e. Аль нь ч биш
4. Улс төрийн ойлголт анх ямар ойлголтын нэг хэсэг болж хөгжсөн бэ?
a. Философи b. Түүх c. Математик
d. Логик e. Сэтгэл судлал
5. Ш.Л.Монтеськогийн засаглалын ангиллыг гүйцээж бич.
  1. Хууль тогтоох засаглал b. …………………….
  2. Шүүх засаглал
Улс төрийн засаглал хариу
А вариант
1. a
2. b
3. b
4. a
5. Засаглалын нөөцөд хөрөнгө, мэдээлэл, дэмжигчид хамтран зүтгэгчдийн тоо, зохион байгуулалт, нийгэм улс төр болон төрийн тогтолцоонд нэгэнт эзэлсэн байр суурь зэрэг олон хүчин зүйл багтана.
Б вариант
1. a
2. b
3. c
4. a
5. гүйцэтгэх засаглал

No comments:

Post a Comment