Total Pageviews

Tuesday, May 21, 2013



Улс төрийн дэглэм
Лекц 4











       Улс төрийн дэглэмийг улс төрийн засаглалыг хэрэгжүүлэх арга хэрэгслүүдийн нийлбэр цогц гэж ойлгож болно. Улс төрийн дэглэм нь төрийн удирдах дээд байгууллагуудыг сонгох сонгуулийн үр дүнд бий болдог зүйл. Мөн засгийн эрхэнд гарсан улс төрийн намуудын тавьж байгаа зорилт улс төрийн дэглэмийн хэв маягт их нөлөөтэй.
        Хүний эрх, эрх чөлөөг баталгаажуулан хэрэгжүүлж байгаа байдал, төрийг удирдах хэрэгт идэвхтэй оролцох, нийгмийн хамгаалал амжиргааны түвшин зэрэг нь улс төрийн дэглэмийг тодорхойлох нэг хүчин зүйл болдог. Энэ утгаараа нийгэм дэхь улс төрийн харилцаа засаглалыг хэрэгжүүлэх арга, хэлбэр, төр нийгмийн хоорондын тогтсон харилцаа хамаарал зэргийг нийгмийн улс төрийн дэглэм гэнэ.
Улс төрийн дэглэмийг ангилахдаа
1.  Эрх мэдлийн төвлөрлийн хэмжээ
2.  Үнэт зүйлийн төрөл зэргийг гол болгон авч үздэг.
3.  Улс төрийн
4.  дэглэм
1.  Ардчилсан
2.  Ардчилсан бус
1.  Авторитар
2.  Цэргийн
3.  Тоталитар
4.  Апертейд
5.  (арьс өнгөөр
6.  ялгаварлах)  
Тоталитаризм (латин–totalitas-бүхэл бүтэн)–ыг 1925 онд анх Италийн фашизмыг үндэслэгч Б.Муссолин улс төрийн өөрийн хөдөлгөөндөө хэрэглэсэн.
        Тоталитаризм
        Барууны
        /германд Гитлерийн үед/
        Зүүний
        /ЗХУ-д Сталинизмын
         жилүүдэд/ a
        Тоталитар дэглэмийн эх үндсийг судлаачид аж үйлдвэржилтийн үеийн хямралд нийгмийн зүгээс үзүүлж буй хариу үйлдэл гэж үздэг. Нийгмийн хуучин уламжлалыг эвдэж, нийгмийн амьдралын хэв маягийг үндсээр нь өөрчилсөн, шинэ нийгэм болон үндэсний адилслал бүрдүүлж чадаагүй үед хүчтэй төвлөрсөн засаглалыг байгуулж хатуу дэг журам, тулгамдсан нийгмийн асуудлыг шуурхай шийдвэрлэх боломжтой гэсэн хандлага гардаг. Тоталитаризм нь нийгмийн уламжлалт социаль бүтэц унаж, нийгэм ёс суртахууны хоосролд орсон үед үүсдэг.
       1956 онд К.Фридрих, З.Бжезинский нар энэ дэглэмийн 6 шинж чанарыг тодорхойлсон.
1.  Улс төрийн дэглэм тодорхой үзэл сурталтай байх ёстой.
2.  Ганц нам байх ёстой.
3.  Нийгмийг удирдах системийн хүчирхийлэл ба бүхнийг нам хянадаг.
4.  Олон нийтийн мэдээллийн хэрэгсэл төрийн хяналтанд байна.
5.  Зэвсэгт хүчин нам засгийн удирдлага дор байна. 
6.  Нам, төр хоёр улс орны эдийн засгийн амьдралыг хянадаг.
7.  Авторитар дэглэм нь латин хэлний autoritas буюу засаглал нөлөөлөл гэсэн үгнээс гаралтай. Энэ дэглэмийг нэг буюу бүлэг хүмүүсийн дарангуйлал бүрдүүлдэг.
8.         Авторитар нь тоталитаризмтай төстэй ч эдийн засаг, соёл, шашин зэрэг улс төрийн гаднах хүрээнд хүрдэггүй.
       Ардчилал гэдэг нь грекийн “demos”- ард түмэн, “сratos”- засаг гэсэн үгнээс гаралтай. Ардчилал нь ард түмний засаг юм. Гэвч бодит ардчилал ард түмнээс сонгогдсон хүмүүсийн засаглалын хэлбэрээр байх бөгөөд үүнийг төлөөллийн ардчилал гэж нэрлэдэг.

 
       Ардчилсан нийгэмд улс төрийн засаглал нь легитим шинжтэй байх бөгөөд хууль нийцүүлэх замаар засаглалаа хэрэгжүүлдэг. Ардчилсан дэглэмд хуулиар хариглоогүй бүхнийг зөвшөөрнө гэсэн зарчим үйлчилдэг.

Ардчиллын үндсэн шинж:
        Ард түмнийг төрийн эрх мэдлийн эх сурвалж болгон бүрэн эрхийг илэрхийлдэг.
        Иргэдийн тэгш эрхийг хангах
        Олонхийн засаглал
        Төрийн гол байгууллагуудыг сонгуулийн замаар бүрэлдүүлэх
        Хүний эрх эрх чөлөөг баталгаажуулах нь ардчилсан төрийн үүрэг
        Үзэл бодлын чөлөөт байдал, түүнийг хэрэгжүүлэхийн төлөө шударга өрсөлдөөн ард түмний чөлөөтэй сонголт хийх боломж
        Энэ бүгдийг үндсэн хуулиар баталгаажуулсан байдал
        Чөлөөт шударга сонгууль
        Олон намын тогтолцоо
        Хуулинд захирагдах ёс
Ардчиллын тухай онол
        Ардчиллын тухай сонгодог үзэл онол
               Энэ үзэл санааны гол зарчим нь төрийн засаглалыг хэрэгжүүлэхэд ард түмэн нийтээрээ оролцох эрхтэй. Улс төрийн тэгш эрхтэй оролцох боловч тэгш эрхийн зарчмыг хэт туйлшруулан үзэж болохгүй. Хүн бүр байгалиас заяагдсан авъяас чадвар чармайлтаараа бусдаас ялгаран гарсны үндсэн дээр бий болсон тэгш бус байдал нь тэгш эрхийн үндсэн зарчмыг хөндөхгүй гэж үзнэОлон ургалч онол    
       Энд нийгмийн доторх улс төрийн нам, бүлэглэлүүдийн үүрэг чухал бөгөөд тэдгээр нь хоорондоо өрсөлдөн олон түмний дэмжлэгийг авч төрийн эрхийг ээлжлэн барьдаг. Нийгмийн бодит нөхцөл байдалд хэрэгжүүлэх бололцоонд тулгуурласан онол юм.
        Элитийн онол 
       Нийгмийг ард түмэн бус харин тэдний дундаас шалгарсан цөөнх удирддаг гэсэн гол санааг илэрхийлдэг. Үндэслэгчид нь Италийн Вильфредо Парето (1848-1923), Гаэтана Моска (1858-1941) нар юм. Элит нь шалгарсан хүмүүсийн нэгдэл боловч хаалттай бүлэг биш өөрсдийн хүч чадлын эх сурвалж болсон олон түмний санаа бодлыг байнга харгалзах шаардлагатай гэж үздэг.










No comments:

Post a Comment