Total Pageviews

Tuesday, May 21, 2013

Иргэний нийгэм
Лекц5














     Хүний тогтвортой хөгжлийг хангах тааламжтай орчныг төр дангаараа, эсвэл зах зээл дээр ажлын байр, орлого бий болгогч хувийн хэвшлийн оролцоотойгоор ч бүрдүүлж чадахгүй, энд иргэний нийгмийн үүрэг оролцоо зайлшгүй шаардлагтай гэдэг нь дэлхийн олон орны хөгжлийн туршлагаас нэгэнт тодорхой болжээ.

     Иргэний нийгэм нь аливаа нийгмийн улс төрийн болон нийгмийн харилцааг хөгжүүлэгч, нийгмийн бүлэглэлүүдийн эдийн засаг, нийгэм, улс төрийн үйл ажиллагаанд оролцох оролцоог идэвхжүүлэгч механизм болж өгдөг.

Иргэний нийгэм нь
Òтэдэнд тулгарч буй асуудлаар төрийн бодлогод нөлөөлөх боломжийг хүмүүст олгох
Òнийгмийн нөөцөөс хүртэх арга замыг олоход хүмүүст дэмжлэг үзүүлэх
нийгмийн амьдралд оролцох ба нийгмийн хөгжилд хувь нэмэр оруулах боломжийг хүмүүст өгөх
Хөгжиж буй орнуудын хувьд иргэний нийгэм цэцэглэн хөгжиж тааламжтай орчин бүрдүүлэх нь чухал бөгөөд түүнд дараах хүчин зүйлүүд багтана
Үүнд:
o  иргэдийн эвлэлдэн нэгдэх эрх, эрх чөлөөг бататгасан хууль эрх зүйн орчин бүрдүүлэх
o  бизнесийн байгууллагууд болон буяны байгууллагуудын зүгээс иргэний нийгмийн байгууллагуудыг дэмжих үйл явцыг хурдасгах зорилгоор төрөөс татварын болон бусад хэлбэрийн урамшууллын бодлого хэрэгжүүлэх
o  шийдвэр гаргах үйл явц болон гарсан шийдвэрийн хэрэгжилтэнд хяналт тавихад иргэний нийгмийн оролцоог хангах, механизмыг бий болгох
o  төрөөс болон донор байгууллагуудын зүгээс дэмжлаг үзүүлэх
Иргэний нийгмийн шинжийг бүрдүүлэхийн тулд:

     чөлөөтэй хэвлэн нийтлэх хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх
     улс төрийн олон намыг хүлээн зөвшөөрөх
шударга өрсөлдөөнт сонгуулийн системийг бий болгох
     хувийн өмчин дээр тулгуурласан өрсөлдөөнт зах зээлийн нийгмийг бий болгох
олон төрлийн өмчит нийгмийг бий болгох, түүнийг хүлээн зөвшөөрөх, гэх мэтийг эрх зүйт төрөөр баталгаажуулж өгөх шаардлагатай.
Иргэний нийгэм төлөвших орчинг төр бий болгон зохицуулж өгөх ёстой
        Нийгэм
        Улс төр
        Оюун санаа
        Эдийн засаг

        Эдийн засгийн хүрээнд: өмчийн олон хэлбэр эрх тэгш хөгжиж, хүмүүс хувийн өмчтэй байж, түүнийгээ захиран зарцуулах, чөлөөт үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ, шударгаар өрсөлдөх нөхцлийг хангах ёстой.

2.  Нийгмийн хүрээнд: арьс өнгө, нас хүйс, үндэс угсаа, нийгмийн байдлаар нь ялгаварлахгүйгээр хүний эрх, эрх чөлөөг дээдлэх, хуулийн хүрээнд үүрэг хариуцлагыг нь адил тэгшээр илэрхийлэх, иргэд ашиг сонирхлоо илэрхийлсэн эвсэл холбоо, сонирхлын бүлгүүдийг бий болгож, тэдний үйл ажиллагааны чөлөөт байдлыг эрх зүйн хувьд баталгаажуулсан байх ёстой.

4.  Улс төрийн хүрээнд: эрх мэдлийг зохистой тэнцвэржүүлэн хуваарилсан байх, чөлөөт ардчилсан сонгуулийн систем бүрэлдэж, олон намын тогтолцоо бүрэлдсэн байх, түүнчлэн иргэдийн төр нийгмийн хэрэгт оролцох боломжийг хангах, орчныг бүрдүүлэх ёстой.
5.  Германы сэтгэгч Ф.Б Хоумполд: Төрийн дотор таатай нөхцөл бий болгох явдал бол Иргэний нийгмийн үзэл санаа. Иргэд төрөөс тусламж авах тусмаа түүний эрч хүчийг нь сулруулж, бие даах байдлыг нь алдагдуулж байдаг. Энэ үзэл санаа нь төрийн эрх мэдлийг халах ёстой гэж үзсэн.  

Ф.Фукияма ардчилал нь хөгжлийн төвшингээс хамааран нийтлэг орших дөрвөн шатаас бүрддэг  хэмээн үзжээ.

     үзэл суртлын төвшинд ардчилсан институт, ардчиллын зөв буруугийн тухай норматив итгэл үнэмшил бүрэлдэн бий болох
     ардчилсан үндсэн хууль, хуулийн систем, намын тогтолцоо, зах зээлийн бүтэц бүрэлддэг

     Иргэний нийгмийн төвшинд ардчилсан улстөрийн институт, төрөөс тусдаа иргэний нийгмийн бүтэц бүрэлдэж эрх мэдэл, бодлого боловсруулах үйл явцад нөлөөлөх чадвартай болдог.
     гэр бүлийн бүтэц, шашин, үнэт зүйл, ёс суртахуун зэрэг соёлын бүхий л шатанд ардчилал нэвчин орж бэхждэг
     Төр иргэдийнхээ эрх чөлөөг хамгаалах нэрээр эрх болон засаглалаа хэтрүүлж, шударага ёсыг алдагдуулдаг.
     “Иргэний нийгмийн оролцоо” нь улс орны нийгмийн хөгжилд иргэд, иргэний нийгмийн байгууллагууд үйл ажиллагаагаа идэвхжүүлэн нийгэмд тулгамдаж  буй асуудлуудыг шийдвэр гаргах түвшинд хүргэх бүтээлч санаачлагуудыг өрнүүлж тодорхой үр дүн, өөрчлөлт гаргахыг чухалчилж байна.
     1992 оны Үндсэн хуульд хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилго болгоно хэмээн тунхагласан байна.
     Иргэний нийгэм гэдэг хэдэн ТББ, төртэй хамтарч ажилладаг байгууллагуудыг хэлдэг юм биш.






No comments:

Post a Comment