Total Pageviews

Tuesday, May 21, 2013






Сонирхлын бүлэг


Лекц № 1













Агуулга
Сонирхлын бүлгийн тухай ойлголт
Лоббизм


l Сонирхлын бүлэг гэдэг ойлголтонд олон нийтийн байгууллага, төрийн бус байгууллага дарамтын бүлэг, шахалтын бүлэг, лобби бүлэг зэрэг ойлголтыг багтааж үздэг.
l Үзэл бодол эрх ашиг хүсэл сонирхлоороо сайн дураараа нэгдсэн хоёроос дээш тооны хүмүүсээс бүрдсэн улс төрийн системд улс төрийн харилцааны субъект болох бүлгийг сонирхлын бүлэг гэнэ.










Сонирхолын бүлгийн шинж:

l Нийгмийн олон түмнийг төлөөлдөг байх ёстой.
l Үүнд хүмүүс сонирхлоороо нэгддэг байх
l Төрийн болон засаглалын бусад байгууллагаас хараат бус байх
l Улс төрийн системд мэдээлэгч дарамт, шахалт үзүүлэгч байх ёстой


l Сонирхлын бүлэг улс төрийн системийн оролт дээр оршдог. Сонирхлын бүлгийн явуулж буй ажиллагааг гадаад, дотоод тоглоом гэсэн нэр томъёогоор илэрхийлэгддэг.

Гадаад тоглоом гэдэг нь сонирхлын бүлэг төр засагт шууд биш замаар өөрөөр хэлбэл олон түмэн сонгогчдыг өөртөө татаж улмаар тэднээр дамжуулан нөлөөлөх явдал юм. Үүний тулд гишүүн элсүүлэх санал бүрдүүлэх, зохион байгуулах зэрэг ажил өрнүүлдэг.


Дотоод тоглоом сонирхлын бүлгийн зүгээс төр засагт шууд нөлөөлөх утга санааг тэмдэглэсэн нэр томъёо юм.
Сонирхлын бүлгийн зүгээс улс төрийн шийдвэрт нөлөөлөх арга хэрэгсэл, эх үүсвэрүүд;
l Мэдээллийг хянаж түүнд анализ хийх
l Сонгуулийн идэвх 
l Хүн олонтой сонирхогч бүлэгт өргөн хэрэглэгддэг арга. Сонгуулийн үеэр тодорхой улс төрийн нам нэр дэвшигчдийг дэмжиж ажилдаг.

l Эдийн засгийн арга хэрэгсэл
l Эсрэг талдаа эдийн засгийн хавчилт үзүүлэх  замаар үйл ажиллагаа явуулах.  Жишээ нь: ажилчид ажил хаялт зохион байгуулах
l Олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл ашиглах
l Хүчирхийлэх ба эвдлэн сүйтгэх
l Заргалдах

Улс төрийн шийдвэрт нөлөөлөхийн тулд улс төрийн намуудтай хамтран ажиллах байдлаар нь:

l Аль нэг намаас хараат бус бие даасан
l Бие даасан шинж чанартай боловч тодорхой нэг улс төрийн намын ар тал нь болж байдаг.
Улс төрийн тодорхой нэг намтай нэгэн ижил үзэл санаа зорилготой байж түүний удирдлагад туслалцаа авдаг.
Өөрөөр хэлбэл лобби нь (Lobby-англи-хонгил гэсэн үг) ямар нэгэн бүлэг болон хувь хүмүүсийн зүгээс хуулийн төсөл батлах, томилохоос татгалзах зэрэг асуудлаар парламентын гишүүнд нөлөө шахалт үзүүлэх явдал юм.

l Парламентын гишүүний нэр дээр өргөдөл гаргах гомдол бичих захидал илгээх хэвлэлд нийтлэх гэх мэт хууль ёсны болон зарим тохиолдолд хээл хахууль өгөх сүрдүүлэх зэрэг хууль бус асуудлыг хэрэглэдэг. Үүнийг улс төрийн шинжтэй олон нийтийн байгууллагыг лоббидож улс төрчдөд нөлөөлөх гэнэ.

l Нилээд тохиолдолд хүмүүсийн ухамсарт лоббийг коррупци (худалдаж авах гэсэн латин үг)-тай адилтган үзэх явдал байдаг. Иймээс орон бүрд лоббид хандах хандлага өөр, өөр байдаг. Жишээ нь: Францад лоббийг хууль ёсны бус гэж үздэг бол Энэтхэгт коррупцитай адилтгадаг. АНУ, Канадад хуулиар зохицуулагддаг. ХБНГУ-д зарим нэг хууль эрхийн актаар зохицуулагддаг.
       1946 онд АНУ-д ”Лоббийг зохицуулах хууль” батлагдсан байна.  
              Лоббизм зөвшөөрөгдсөн орнуудад лоббистууд хууль тогтоох танхимын албан хаагчид болон ёс суртахууны комисст бүртгүүлдэг.

l Парламентын гишүүнд үзүүлэх лоббистуудын нөлөөг багасгах “шудрага ёс”-ыг хангахын тулд парламентын гишүүний санхүүгийн байдлыг бүртгэх тухай эрх зүйн хэм, хэмжээ үйлчилдэг. Парламентын гишүүн санхүүгийн байдал (ажил болон хувийн салбар дахь үйл ажиллагаа)-аа парламентын гишүүний асуудал эрхэлсэн хороонд байнга танилцуулж байх ёстой.














No comments:

Post a Comment