Total Pageviews

Monday, May 13, 2013



 
Сэдэв: Монголын улс төрийн систем, түүний онцлог
Монголын нийгмийн амьдралд гарч буй гүнзгий өөрчлөлттөй холбоотойгоор нийгэмулс төрийн хүрээнд ч өөрчлөлт гарч, улс төрийн шинэ тогтолцоо бүрэлдэн тогтожтөлөвшиж байна. Тухайлбал: Улс төрийн системийн бүрдэл хэсэг болох дэд хэсгүүдэдгүнзгий өөрчлөлт гарсан.
1990 оноос өмнөх 1990 оноос хойших Монголын улс төрийн системийн онцлог
1990 оноос өмнөх Монголын улс төрийнсистем1990 оноос хойших Монголын улс төрийнсистем
·        Нам төвтэй улс төрийн тогтолцоотой
·        Улс төрийн тотолитар дэглэмтэй байсан
·        ОНБ-ууд хэлбэрийн төдий байсан
·        Төр төвтэй улс төрийн тогтолцоондшилжсэн
·        Ардчилсан дэглэмд шилжсэн
·        ОНБ, сонирхолын бүлгүүд бий болж,олон урьгалч үзэл хөгжсөн
Төрийн эрх барих дээд байгууллага буюу парламент –УИХ, гүйцэтгэн захирамжлах дээд байгууллага буюу засгийн газар, Монголын ард түмний тусгаар тогтнол эв нэгдлийн билэгдэл, төрийн тэргүүí Монгол улсын ерөнхийлөгч гэсэн төрийн тогтолцооны шинэ дээд бүтэц бий болсон.Монгол улс шинэ үндсэн хуулинд хууль тогтоох эрх мэдлийг УИХ, гүйцэтгэх эрхмэдлийг Ерөнхийлөгч, Засгийн газар, Шүүх эрх мэдлийг шүүх, прокурор, үндсэн хуулийн цэц хэрэгжүүлэхээр заасан байна.Улсын их хурал УИХ бол манай төрийн эрх барих дээд байгууллага, монгол улсын парламент юм.Улсын их хурал нь 76 гишүүнтэй байх ба тэдгээрийг нийт ард түмний шууд сонгуулиар 4 жилийн хугацаатай сонгоно.Улсын их хурал нь – хууль тогтоох,ерөнхийлөгчийг сонгогдсон гэж үзэж бүр энэрхийг нь хүлээн зөвшөөрсөн хууль гаргах,чөлөөлөх, огцруулах, засгийн газрыг
байгуулах, татан буулгах, төсөв батлах,төрийн дотоод, гадаад бодлогыгтодорхойлох, хуулийн биелэлтийг хянажшалгах, Монгол улсын олон улсын гэрээгсоёрхон батлах, цуцлах, онц болон болодайны байдал тогтоох гэх мэтийн асуудал шийднэ.ЕрөнхийлөгчТөрийн тэргүүн Монголын ард
түмний








 эвнэгдлийг илэрхийлэгч мөн. Ерөнхийлөгчийг ард түмний шууд сонгууль, УИХ хоёроос 4жилийн хугацаагаар сонгож батлана.Ерөнхийлөгч нь УИХ-ын баталсан хуульболон шийдвэрт бүхэлд нь буюу хэсэгчилэнхориг тавих, УИХ-д суудал авсан намуудтайзөвшилцөн нэр дэвшүүлсэн хүнийг ерөнхийсайдаар томилох санал, огцруулах саналыгУИХ-д оруулах, гадаад харилцаанд улсаатөлөөлж олон гэрээ байгуулах, үндэснийаюулгүй байдлыг тэргүүлэх, зэвсэгт хүчнийерөнхий командлагч зэрэг үүрэг гүйцэтгэнэ.Засгийн газар Төрийн гүйцэтгэх дээд байгууллага. Засгийнгазар нь ерөнхий сайд, гишүүдээс бүрдэхбөгөөд УИХ-аас 4 жилийн хугацаатайбайгуулна.Засгийн газар нь төрийн хуулийг биелүүлжаж ахуй, нийгэм, соёлы байгууллагыгудирдах, төрийн гадаад бодлогыгхэрэгжүүлэх зэрэг үүрэг гүйцэтгэнэ.Шүүх Шүүх, прокурор, үндсэн хуулийн цэц юм.Шүүх нь хуулийг сахиулах, тайлбарлах, эрүү,иргэн, захиргааны хэрэг маргааныгажиллагаанд хяналт тавьж, шүүх хуралдаандтөрийн нарийн өмнөөс оролцоно. Прокурорнь хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, ял эдлүүлэх, ажиллагаанд хяналт тавьж, шүүх
http://htmlimg4.scribdassets.com/2k50fu6p34giw89/images/2-a1ed0e418d.jpg














 
хуралдаанд төрийн нэрийн өмнөөс оролцоно.Үндсэн хуулийн цэцҮндсэн хуулийн биелэлтэнд дээд хяналттавих, түүний заалтыг зөрчсөн тухай дүгнэлтгаргах, маргааныг магадлан шийдвэрлэхбүрэн эрх бүхий байгууллага, үндсэн хуулийгчадлан сахиулах баталгаа мөн
Өөрийгөө сориорой
Ерөнхийлөгчийн зам
•
2009 оны ерөнхийлөгчийн сонгуульд Н. Энхбаяр дахин сонгогдож болох уу?
•
Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа хэдэн жил байдаг вэ?
•
Ерөнхийлөгчийн сонгуулийг хэдэн үе шаттай явуулдаг вэ?
•
УИХ, Ерөхнийлөгч, хоёрын аль нь илүү эрхтэй вэ?
•
Ерөнхийлөгчийн үүргүүдийг нэрлэ?
•
Ерөнхийлөгчид ямар эрх мэдэл байдаг вэ?
•
Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх хүнд ямар, ямар шалгуур тавьдагвэ?
•
Монгол улсы анхны ерөнхийлөгч хэн байсан бэ?
•
Ерөнхийлөгч сонгогдсоноосоо хойш хэд хоногийн дотор тангараг өргөдөгвэ?
Сонгох тест1.Улс төрийн системийн онолыг боловсруулахад ихээхэн хувь нэмэр оруулсансудлаач бол .............................. юм.
а. Т. Парсонс, М.Вебер б. Н. Макиавелли, Х. Лассуэл
http://htmlimg4.scribdassets.com/2k50fu6p34giw89/images/3-2b37aca9a3.jpg


























































 


БАЛБА (НЕПАЛ)
/Балбын Вант улс/ Утасны код – 977
Балба улс нь өмнөд Азид Гималайн уулсын төв хэсэгт оршино. Зүүн хойт талаараа БНХАУ, баруун болон урд талаараа Энэтхэг улстай тус тус хиллэнэ.
Газар нутаг: 140.8 мянган км2 газар нутагтай.
Хүн ам: 27950 мянган хүнтэй.
Нийт хүн амын  55 хувийг балба, 21 хувийг түвд, 18 хувийг бахар үндэстэн эзэлнэ. Түүнээс гадна 580 мянган тхару, 200000 хинди, 70000 шерп, 20000 мянган бенгалчууд амьдарч байна. Хилийн чанадад /голчлон Энэтхэг, БНХАУ зэрэг оронд/ 1.5 сая балбачууд амьдардаг.
Албан ёсны хэл: Балба
Шашин шүтлэг: Индуизм шашинг 90% нь, Будда шашинг 7% нь, Лалын шашинг 3% нь шүтдэг.
Засаг захиргааны байдал: 14 бүсэд (анчол) хуваагддаг. Нийслэл хот: Катманду /500000 хүнтэй/. Томоохон хотуудад Биратнагар – 120000 хүнтэй, Лалитпур – 100000 хүнтэй хотууд багтдаг.
Төрийн байгууламж: Балба улс нь хаант засагтай. Засгийн бүх эрх нь Төрийн ванд төвлөрөх бөгөөд тэрээр зэвсэгт хүчний ерөнхий командлагч юм. Төрийн зөвлөл үндэсний панчаят (125 гишүүнтэй парлиамент) хэмээх вантай зөвлөлдөх 2 эрх бүхий байгууллага байдаг. Засгийн газрын тэргүүн нь ерөнхий сайд.
Балба улс нь хоцрогдсон хөдөө аж ахуйн орон юм. Хөдөө аж ахуй нь үндэсний нийт бүтээгдэхүүний 70 хувийг өгдөг. Цагаан будааг голчлон тариалахаас гадна чихрийн нишингэ, цай, гич, улаан буудай, эрдэнэшиш, шар буурцаг, хөх тариа, арвай, овъёос, төмс тариалдаг. Уулс хоорондын хөндийд жүрж, нимбэг, амра, гадиль, тамхи зэргийг тариалж ургуулдаг. Сарлаг, хайнаг, хонь, ямаа, одос өсгөн үржүүлдэг. Балбад гар аргаар чулуун нүүрс, төмрийн хүдэр, зэс, алт олборлодог. Тус улсын газрын баялаг сайтар судлагдаагүй. Хөвөн боловсруулах, гутал, арьс ширний, цагаан будаа, элсэн чихэр, тамхи, тоосгоны үйлдвэрүүд байдаг. Нэхмэл эдлэл, сав суулга, гутал, хувцас, хөдөө аж ахуйн багаж хэрэгслэлийг гар үйлдвэрүүдэд хийдэг. 59 км төмөр замтай. 13223 км авто замтайгаас 4073 км нь хатуу хучилттай.
Мөнгөн тэмдэгт нь : Балбын рупи/Бр/ 10бр =0.20 ам.доллартай тэнцэнэ.
Нэг хүнд оногдох ҮНБ: 1400 ам доллар
Уур амьсгал ба ан амьтад:  Балба улс нь бүгчим дулаан уур амьсгалтай орон юм. Жилийн дундаж хэм нь 13 градус. Далайн түвшнээс дээш 4000 метр өндөрт үргэлж хасах хэмтэй байдаг. Нутгийн ихэнх хэсэгт уул зонхилно. Балбын хамгийн өндөр цэг нь Дэлхийн оргил болох Жомолунгма уул /8848м/. Далайн түвшнээс дээш 8000 метрт орших өөр хэд хэдэн оргил байдаг. Уулс дунд хонхор газар элбэг байдаг. Томоохон голууд нь Карнали, Гандак юм. Ургамлын аймаг нь газрын өндрөөс хамааран /дал, замбага, царс, нарс, хуш, гацуур, жодоо/ олон янз байдаг. Заан, бар, ирвэс, хирс, гахай, сармагчин, гималайн баавгай, аргаль, янгир гэх мэтийн амьтдаас бүрдсэн амьтны аймагтай. Мөн тогос, олон төрлийн тоть, хорт могой бий. Гималайн уулсад алмас байх магадлалтай гэж үздэг.
Түүх соёлын дурсгал: Воухнатх (МЭӨ III зуун), Патан дахь Мандир /Кришна/ бурханы сүм(XV зуун), Нятполын сүм (XVI зуун), Бахтапур дахь 55 цонхот ордон (XVII зуун), Катманду дахь вангийн ордны сүм (XVI зуун) Будда бурханы мэндэлсэн газар Лумбани хот зэрэг түүх соёлын дурсгалт газар олон байдаг. Тус орон дэлхийн мэргэжлийн уулчдын сонирхлыг ихээхэн татдаг.
Монгол улсаас тус улсад суугаа өргөмжлөлт консул Г.Цэдэн, нийслэлд нь Лүмбэний хөгжлийн сайдаар ажилладаг.